2009-12-19

Монголын Хятадын дарлалд байсаан???




10-н жилийн сурагчид Монголын түүхийн хичээлээрээ ядахдаа Монгол Хятадын дарлалд байгаагүй гэдгээ мэдчихээсэй. Монголчууд хятадад 220 жил дарлуулсан гэж ойлгож явдаг мэдлэг хомс нөхдүүдийнхэ ташаа бодлыг сэнхрүүлэх үүднээс энэ бичлэгийг
тавилаа.  Товчхоноор бол Манж гэж нэг нүүдэлчид нэг дор хятад, төвд, Монгол гурвыг эзэлчихсэн юм.

Баабар : » Монгол улс тусгаар тогтнолоо алдсан ба эргvvлэн олсон нь

Манж нар бол алтай овгийн тунгус угсааны хvмvvс юм. Тэд эртний Боха улсын удам. Бохагаас ємнє манай эриний vед Хvннv нарыг цохисон дунху хэмээх аймгийн тухай тvvхэнд vлдсэн байдаг нь эртний манж нар байж магадгvй. 16 дугаар зууны эхээр хагас нvvдэлчин манж нар Нурхачи баатарын удирдлага дор гvрэн улс байгуулж эхэлжээ. Энэ vед тэд Сунгари мєрєн, Япон тэнгисийн хооронд загас барьж, мал маллаж, бага зэргийн тариа тарин амьдарч байжээ. Мэдээж vе vеийн нvvдэлчдийн нэгэн адил манж нарын эцсийн зорилго Хятадыг эзлэх явдал байлаа.Манж нарын улам томрон тvрэхэд хєрш зэрэцээ монголчууд саад болж байв.

1626 онд Нурхачийг vхэх vед Манж нь цэрэг, улс тєрийн хувьд сайтар зохион байгуулагдсан хvчирхэг улс болж дєнгєжээ. Єєрєєр хэлбэл Хятадыг суларсан vед нь эзлэн тvрэмгийлдэг, тэр чинээгээрээ тєр улсыг нь нэгтгэж єгдєг умрын зэрлэгvvдийн шинэ vе нэгэнт буй болсон гэсэн vг. Нурхачийн дутууг хvv Абахай нь гvйцээхээр болов.

Энэ vед монголчууд хоорондоо салж муудалцан олон аймагт хуваагдсан байлаа. Албан ёсны хаан нь Лигдэн боловч Цахараас єєр газар тvvнийг тоодоггvй, хаанаа гэж vздэггvй байв. Умартын ху нарын тогтсон заншил ёсоор Лигдэн ч байнга Хятад руу халдан тонуул хийнэ. Лигдэнгээс хойгуур илvv хvчирхэг манж нар босч ирж буйг ажигласан хятадууд Лигдэнд мєнгє тєлєн манжийн эсрэг умарт хилээ харгалзуулан мануулах гэрээ хийсэн байна.

Лигдэнг дарж авахгvйгээр манж нар Хятадад хvрч чадахгvй байлаа. Абахайгаар толгойлуулсан манж нар том тулалдаан хийн Лигдэнг сєнєєв. Ийнхvv 1636 онд Зvvн ба Зvvн ємнєд Монгол Манжийн эрхшээлийг хvлээн зєвшєєрсєн юм. Юань гvрний тамга буюу Хубилайн хасбуу тамгыг эзэмшсэн гэх Абахай vvгээрээ Зvvн Хойд Азийг албан ёсоор эрхшээлдээ барих хуулийн эрхтэй боллоо гэж зарласан байна. Ингээд тэээр Жин буюу Алтан улсаа Чин гvрэн болгон тунхаглажээ. Тэрээр 1638 онд Монголын асуудлыг хариуцсан тєрийн тусгай байгууллага байгуулсаныг манж хэлээр Монгол журган гэх ба хятадаар Лифанюу гэдэг байсан нь єнєєгийн Хятадын бvгд найрамдах улсын Засгийн газрын бvрэлдэхvvнд ордог Монгол Тєвдийн хорооны жинхэнэ эх уг нь юм. Эндээс хилийн дотор байдаг гэсэн санаатай Дотоод Монгол буюу хятадаар нэймэнгv гэсэн нэр томъёо буй болжээ. Vvнтэй сєргєсєн хилийн гадаа байгаа гэсэн санаа бvхий Гадаад Монгол буюу вэймэнгv гэсэн шинэ нэр томъёо vvссэн юм.


1644 оны 4-р сард Манж нар Бээжинг эзэлсэн ба хойтон жил нь бvх хятадыг гартаа хийж авлаа. 1683 онд Тайваний аралыг эзэлж, єєрсдийнх нь эсрэг хамгийн сvvлчийн vймээн Учуаны бослогыг дарснаар Чингийн манж нар хvчирхэгийн оройдоо хvрчээ. Гэвч 1684 онд хаан ширээнд суусан Канши vvнд сэтгэл нь ханахгvй байв. Чин династи хоёр зуун жил гадагш єнгєлзєж эзэнт улсаа томруулах гэж зvтгэж байсанд Канши их vvрэг гvйцэтгэж эхийг нь тавьсан юм. Тэрээр хаан ширээг 60 жил эзэгнэжээ. Цэргийн авъяаслаг жанжин Канши Хятад дахь бослого болгоныг дарсан ба Тєвд, Монголыг эзэлжээ.

Энэ vед монголчууд хоорондоо ид муудалцаж байснаар vл барам харилцан байлдаж 1688 онд Ойрдууд Халх Монголыг эзэлж орхив. Канши хоорондоо муудалцан тэмцэлдэх монголчуудыг ажиглан тvvнд нь тохирсон бодлого явуулж байв. Жавзандамба хутагтаар толгойлуулсан олон арван халх монголчууд ойрдуудад цохиулан Чин улсад очиж Манжид дагаар орох хvсэлтэйгээ илэрхийллээ. Бvх Монголыг тєлєєлєх хууль зvйн эрх эдгээр хутагт ноёдын xэнд нь ч байгаагvй юм. Жавзандамба нь зєвхєн шашны эрх мэдэл дэв зэргээрээ л бусаддаа илvv нєлєєтэй нэгэн аж.

Ийнхvv Дотоод Монголоос хойш 50 жилийн дараа Халх Монголын тусгаар тогтнол алдагдсан юм. Галдангаар толгойлуулсан ойрдуудад эзлэгдсэнээс Манжид дагаар орсон нь дээр хэмээн Халхын ноёд шийджээ. Гэхдээ манж нар монголчуудын баруун хэсэг буюу Ойрдыг эзлэхэд дахиад 60 жилээ зарцуулсан билээ. Каншигийн ач хvv Чан Лин Монголын сvvлчийн тусгаар хэсгийг дєнгєж 1757 онд эзэлсэн байна.

Удтал бэлдэж хэлэлцсэний дvнд Халх Монголыг Манжид дагаар оруулах ёслол 1691 оны 5 дугаар сарын 2-нд Долон нуурт болжээ. Ёслолын ємнє Чин улсаас Канши, Халх Монголоос Жавзандамба нар тусгай тохиролцоонд хvрсэн юм. Монголчууд Чин династийн сvбъкт болж тvvнд хамарч явахаа зєвшєєрлєє, хариуд нь манж нар Монголыг Хятадын нєлєєнєєс хамгаалж явах vvрэг хvлээсэн байна. Нvvдэлчин монголчуудыг Хятадын соёл, ялангуяа угсаатны холилдооноос хамгаалж тусгаарлан байлгах, vvнээ хуульчилан мєрдєхийг хагас монгол цусны Канши хаан єєрийн болон дараагийн удмын хаадын vvрэг мєн гэж vзжээ. Энэ нь монголчууд манжид эзлэгджээ гэхээсээ сvверэйн эрхийг нь зєвшєєрсєн вассалын гэрээ байлаа. Хятад хvнийг монгол хvнтэй гэрлэхийг хуулиар хориглох мєртєє манж- монгол хvмvvс хоорондоо гэрлэхийг хєхиvлэн урамшуулах болжээ. Нийт Чин улсын дотор монголчууд тусгай эрхийг эдлэх болов. Монгол нутаг руу хятад хvн суурьшуулахгvй, аргагvй шаардлага vvсвэл богино хугацаагаар хатуу хяналтаар vvнийг гvйцэтгэх тухай маш тодорхой дэлгэрэнгvй хуулийг 1762 онд буюу Ойрдыг эрхшээсний дараахан Бээжинд 11 дэвтрээр хэвлэн тунхагласан байна.

1907 онд Сvн Ятсэн хувьсгалч байгууллага байгуулан vндэсний vзэл, ардчилал, тэгш эрх гэсэн гурван зарчимт тунхагаа зараллаа. Vндэсний vзэл гэсэн хэсэгт “Хэдийгээр бид манж vндэстнийг vзэн ядаагvй боловч хятад хvмvvсийг гадуурхан гутаадаг тэдний тєрийн болон хуулийн зарчмыг эрс буруу шааж байна” гэсэн байлаа. Сунятсэнизмын эхний vеийн гол зорилго нь умрын зэрлэг манж угсаатныг хєєн явуулаад Хятад орныг хятад хvмvvс єєрснєє захирахад оршиж байсан юм. Тэр vеийн хамгийн алдартай урианы нэг нь “Манж угсааны Чин династийг унагаад хятад угсаатны Мин династиа эргvvлж байгуулъя”. Єнєєгийн тvvх судлал 1912 оны Цинхайн хувьсгалыг хаант ёсыг халж бvгд найрамдах улсаа тунхагласан талаас нь л тайлбарладаг. Энэ нь ч тvvхийн vнэн. Гэхдээ асуудлын зєвхєн нэг тал нь л байсан юм шvv дээ.

1911 оны 10 дугаар сард дэгдсэн Сун Ятсэний хувьсгал, 1912 оны 2-р сард Чин улс албан ёсоор мєхсєн явдал хоёрын завсарт монголчууд єєрийн тусгаар тогтнолыг зарлан тунxаглалаа. Энэ бол 1911 оны 12-р сарын 28 буюу єнєєгєєс яг 95 жилийн ємнє болсон явдал. Энэ бол Монгол улс тусгаар тогтносон єдєр юм. Тухайн vедээ тусгаар тогтнолоо зарласaн монголчуудын тайлбар тун энгийн, бас тун vнэн, логиктой зvйл байлаа. 1691 онд монголчууд хятадуудтай биш Манжийн удирдлагуудтай хэлэлцээ хийж тохиролцоонд хvрсэн юм. Хэрэвзээ Манжийн Чин династи байхгvй болж байгаа юм бол монголчуудын тэдний ємнє хvлээсэн vvрэг мєн дуусгавар болж буй хэрэг. Хэрэв Манжийн эзэд эрх мэдэлгvй болж байгаа юм бол Хятад ч тэр, Монгол ч тэр чєлєєтэй болж тус тус єєрийн тусгаар тлгтнолыг зарлан бие даах эрхтэй.

Юань Шикайгаас эхлээд Дэн Сяопин хvртэл Хятадын удирдлагууд Гадаад Монголыг єєрийн алдагдсан нутаг мэтээр ярьсаар ирлээ. Монголчууд аль ч vндэстний нэгэн адил тусгаар байж тvvнээ хамгаалах эрхтэй. Хятад ба монголчууд хэдэн мянган жилээр хєрш оршиж ирсэн дэлхийн ууган vндэстнvvдийн нэг. Умрын зэрлэгvvд гэгдэх олон vндэстний нэг болох монголчууд олон удаа хєрш Хятадаа эзлэн нэг сvбъект болж байсан. Тvvхээсээ харин Хятадууд умарт ху нарыг эзлэн єєрийн болгож байсан явдал vгvй.

1691 оноос 1911 оны хооронд Хятад ба Монгол нь умрын зэрлэгvvдийн бас нэг vндэстэн болох манж нарын мэдэлд байсан. Гэхдээ энэ бол монголчууд vргэлжлvvлэн Хятадын нэг хэсэг маягаар байх ёстой гэсэн vг яавч биш. Логикоор ч, тvvхэн утгаар ч тэр. Харин ч тvvндээ тулбал Хятад нь манж нарын дарлалд байсан бол монголчууд харилцан vvрэг хvлээсэн тэдний вассал нь л байсан юм. Вассалын энэ тохиролцоо хатан хаан Цv Шигийн 1907 оны шинэчлэлээр хvчингvй болж эхэлмэгц л монголчууд єєрийн тусгаар тогтнолоо олох улмаар тунхаглах эрхтэй болж байгаа юм.

1911 оны 12-р сарын 28-нд тусгаар тогтнолоо олсон Гадаад Монгол нь 1946 оны 1-р сарын 6-нд энэ эрхээ олж авсан билээ. 1961 онд НVБ-ын бvрэн эрхт гишvvн болсон энэ орон 1990 оноос ардчилсан, хараат бус бодлоготой улс болсон билээ. Гэвч монголчууд тусгаар тогтнол, бvрэн эрхийн тєлєєх зуу шахам жилийн тэмцэл драмын золиосонд большевизм, геноцит, иргэний дайн, хядлага, хамтралжуулалт, тvvх соёлын vгvйсгэл, хєрєнгє хураалт, vндэсний болон хувь хvмvvсийн эмгэнэл зэрэг асар их vнэ тєлсєн билээ.

/Тайваны Их сургуульд уншсан лекц/

Баабар ингэж єгvvлэв номноос

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms