Өчигдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимд болсон "Улаанбаатар загварын долоо хоног-2011" арга хэмжээний үеэр дуучин Ч.Ану яах аргагүй олны анхаарлын төвд байлаа. Тэрбээр энэ үдэш тайзнаа дуулж биш, загвар өмсөж үзүүлсэн юм. "Урлах эрдэм" дээд сургуулийн Гутал-Арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор Б.Эрдэнэчимэг зөвхөн Ч.Анугийн размерт тааруулж, ганцхан хувь бүтээсэн бүтээл гэнэ.
Дуучин бүсгүй: Загвар өмсөхөд их сайхан байлаа. Тайзан дээр гарна гэдэг миний хамгийн хийх дуртай ажил. Гэхдээ өнөөдөр моделийн үүргээр гарсан нь өөр байлаа. Тэгээд ч Б.Эрдэнэчимэг дизайнерийн хэв шинжийг харуулсан коллекцийг танилцуулсан маань энэ. Миний хувьд моделийн үүрэгтэй оролцож байна. Хүмүүс намайг уран бүтээлч талаасаа мэднэ. Тийм ч учраас нэг их хичээсэнгүй , өөрийнхөөрөө л загвараа танилцуулсан гэж бодож байна. Энэ хувцасны маань хамгийн гол зүйл нь гутал юм. Миний өмссөн хувцаснаас дизайнерийн маань авъяас чадвар цаашлаад, энэ зуны хэв шинж, өнгө төрх харагдаж байгаа болов уу. Би яг энэ хувцастайгаа яг одоо бүжиглэхэд ч бэлэн байна шүү. Их гоёмсог, бас чамин. Тун удахгүй хоёр цоо шинэ клип гарна. Шинэ клипнүүдийн бүх хувцасыг “Урлах эрдэм” дээд сургуулийн “GT” загварын товчооны дизайнерууд урлаж байгааг дуулгахад таатай байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
www.INET.mn/Ө.Халиун