2011-04-15

Street man - Цаг цагаараа байхгүй [шинэ клип ] - Gee -Бууж өг дууны аян дээр дуулжээ

Хэрэв та бүхэн санаж байгаа бол бид өнөөдрөөс бараг хоёр сарын өмнө STM бүлгийн NZ, Дака, Реклам гурвын хамтарсан "Цаг цагаараа байхгүй" нэрт дууных нь клипийг гарах гэж буй талаар бяцхан мэдээлэл хүргэж байсан билээ. Харин одоо та бүхэндээ удаан хугацаанд хүлээгдсэн тэрхүү клипийг өндөр чанартайгаар татан авахаар хүргэж байна. Энэхүү дуу нь Реклам, Дака нарын хамтарсан "Монгол" нэрт mixtape цомогт багтсан юм. Энэхүү цомогт багтсан дуунууд нь бүгд Монгол хип хоп дуунуудын аяыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр ашиглаж байгаагаараа онцгой билээ. Тиймдээ ч уг дууг бидний сайн мэдэх Gee, Desant нарын хамтарсан "Бууж өг" дууны аян дээр хийсэн юм. За за ингээд та бүхэн "Цаг цагаараа байхгүй" дууны албан ёсны клипийг болгоон соёрхоно уу!


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms