2011-04-04

Киви хамтлагийн Ука тусдаа уран бүтээл хийнэ

Киви хамтлагийг тарж байгаа гэх цуу яриа олонд тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд болон продюсер Б.Ангирмаа албан ёсны тайлбар хийхгүй байсан. Харин өнгөрсөн баасан гаригт хамтлагийн гишүүн Ц.Намуунаа СТА цол тэмдгээр шагнуулах үеэр хамтлагийн продюсер Б.Ангирмаа албан ёсны хариултыг хэвлэлийнхэнд өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Манай хамтлагийнхан энэ цуу яриаг намжихыг хүлээж байна. Бид уран бүтээлээ хийж байгаа. Магадгүй энэ яриа Укаг бие даан цомог гаргах гэж байгаагаас үүдэж гарсан байх. Манай Ука бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Энэ цомогт нь би болон Агий, Намуунаа бүгд тусалж, хамтран ажиллах юм. Бид мөн энэ сарын сүүлээр шинэ клипээ “Wanted” студиэр хийлгэх гээд хүлээж байгаа байна” гэв.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms