2010-03-12

Asian Beat наадамд The Lemons хамтлаг Топ 5

Asian beat наадамд “The Lemons” хамтлаг амжилттай оролцож Топ 5 хамтлагийн нэгээр шалгарлаа

    12 дахь удаагийн Asian beat наадам өнгөрсөн ням гаригт буюу 11-р сарын 8-ны өдөр Япон улсын Ёкохамах хотын Yokohama National Convention Hall-д  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Азийн улс орны амьд хөгжмийн хамтлагууд нэг тайзан дээр өрсөлдөж, мөн рок поп урлагаа аль түвшинд хөгжиж байгаа гэдгээ сурталчилдаг Asian beat наадамд оролцох нь Азийн улсуудын хувьд нэр төрийн хэрэг байдаг байна. Ямаха корпорациас зохион байгуулдаг Asianbeat наадамд Монгол улс 3 дахь удаагаа оролцож байгаа нь энэ юм аа. 2007 оны анх удаагаа Азийн энэ том наадамд “Булсара” хамтлаг оролцож байсан бол 2008 онд “Зүгээр л” хамтлаг оролцсон. Энэ удаагийн Asianbeat 2009 наадамд “Лемонс” хамтлаг оролцлоо.

Asian beat наадмын Монгол дахь зохион байгуулагч болох Протек компани болон ЭМ-Си-ЭС кока кола компани 7-р сард үндэсний ялагчийг “Coke’n beat” наадмаас шалгаруулж улмаар asianbeat наадамд оролцуулдаг. Энэ жилийн Asianbeat наадмын оролцогч Лемонс хамтлаг Хятад, Тайвань, НК, Малайз, Солонгос, Япон Сингапур, Мексик гэх мэтчилэн 11 улсын 13 хамтлагтай өрсөлдсөн. Улмаар 13 хамтлагаас хамгийн эхэнд дуулах хүндтэй үүрэг оноогдсон бөгөөд бүх орны хамтлагуудын дууг багтаасан CD-нд Лемонс хамтлагийн тус наадамд дуулах “sex,rock&” дуу нь хамгийн эхэнд орсон юм аа. Зохион байгуулагдчын хэлж байгаагаар тааруухан эсвэл дунд зэргийн хамтлагийн дуу хамгийн түрүүнд бичигддэггүй гэдгийг сануулж байсан юм аа.

     Asian beat наадмыг дэлхийн нэрт басс гитарчин Billy Sheehan болон Япон алдартай рок од Susumu Nishikawa, Rolly, Satoko нарын шүүгчдийн баг ажилласан.
Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа лемонс хамтлагийн хувьд хамгийн түрүүнд тоглосон. Тэднийг дуулж дууссаны дараа ерөнхий шүүгч Belly Sheehan эхлээд тоглох хамтлагийг зөв сонгосон байна. Анхнаасаа ритмтэй явсаар Лемонс хамтлагийн хөгжмийн хэмнэл улам ч чангарч байлаа хэмээн тэрээр дуу алдан магтаж байсан юм аа. Харин Японы алдартай Рок од Rolly Монгол улсаас оролцож байгаа ”Лемонс” хамтлагийг байр эзлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.

Asian beat наамдын гарааг амжилттай хийсэн Лемонс хамтлагийн дараа Тайвань, Малайз, Япон, Тайланд гээд ээлж дарааллан дуулсан. Энэ дунд Рок хөгжмийг жаззтай хослуулсан. Мөн дан хөгжмийн хамтлаг, зарим орны хамтлагууд үндэснийхээ урлаг хөгжмийн зэмсэгтэй хослуулсан гээд төрөл бүрийн урсгалаар орон орны хамтлагууд нэгэн тайзнаас тоглож байсан юм аа.
Цагийг минутын зөрүүгүй яс барьдаг Япончууд Asian beat наадмыг маш нарийн зохион байгуулсан. Тогтсон хувиарын дагуу хамтлагууд дуулж, товлосон цагаасаа минутын ч зөрүүгүйгээр дүнг гаргаж дууслаа. Ингээд дүн гаргахад тусгай байрын шагнал буюу шилдэг дуучин, басс гитарчин, бөмбөрчин гэх мэтчилэнгээр 5 тусгай байрыг эзлүүлсэн. Мөн 2-р байрын шагнал 2 байсан юм аа. 2-р байрын шагналыг Солонгосын хамтлаг, Японы хамтлаг тус тус эзэлсэн.
Харин Asian beat наадмын шилдэг грампри шагналыг нэг л хамтлаг хүртэх ёстой. Энэ жилийн Азийн хамгийн шилдэг хамтлагаар Индониз улсын хамтлаг шалгарсан.
Наадам дууссаны дараа Ямаха корпорациас ирсэн албан ёсны захианд Топ 5 хамтлагийг жагсаахад Монгол улсаас оролцсон “the Lemons” хамтлаг эхний 5-д орсон гэдгийг мэдэгдсэн юм аа.
Монголын улсын хамтлагын хувьд Азийн энэ том наадамд дөнгөж 3 дахь жилдээ оролцож байгаа. Гэсэн ч өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, стиллтэй гэдгээ нотлож чадсан. Лемонс хамтлагийн хувьд зарим шүүгчдээс болон зохион байгуулагчдаас магтаал хүртсэн нь Монголын амьд хөгжмийн хөгжил болон Лемонс хамтлагийн залуусд маш их ирээдүй байгаа гэдгийг харуулсан юм аа.

Б.Уянга


 
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms