2010-03-24

Хятад + Монгол = Хүчирхэг Дундад Улс

Уг нь Монгол бол тоомсорлон үзэхгүй байж болох улс орон. Гэвч ердөө наян жилийн өмнө Хятад нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг байсан газраа бүр мөсөн алдах гэж үү? Би хятадын газрын зургийг харах тоолондоо өөрөөсөө энэ тухай асуухад Монголын асуудал “тахианы нуруун дээрх чулуу шиг” сэтгэлийг шаналгадаг. Гэвч бид зохистой шийдвэр гаргаж чадах юм бол Монголыг Хонконг, Макао шиг эх орондоо нэгтгэж болох юм / Хятадын сонингоос/




 Хятадын газрын зургийг харах тоолонд Монголын асуудал сэтгэл шаналгадаг. Сүүлчийн арван хэдэн жил Хятадтай хиллэдэг эргэн тойрны байдал эрс өөрчлөгдөн хувирлаа. Урьдын төсөөлж байсан дайсан нь өнөөдрийн найз, зэвсэг нийлүүлэгч болж хувирав. Ерөнхийдөө хятадын хилийн эргэн тойрны байдалд өөрчлөлт гарч байгаа юм. Үүний улмаас олон зүйлийг хийх шаардлага урган гарч байна. Хиллэдэг улс орон бүрийн байдлыг задлан шинжилж, бидэнд ашигтай орчныг буй болгох нь зүйтэй. Юуны өмнө сүрлэг хүчтэй байсан хойд хөрш, туйлын баавгай гэгддэг Орос орон маань өнөөдөр “өвчилсөн баавгай” болон хувирав. Оросын байр сууринаас авч үзвэл Америк л ЗХУыг хагалан бутаргасан гэдэг түүхэн нэр томъёо гарч ЗХУ-ын гол залгамжлагч Орос орон эдийн засгийн доройтолтой тэмцсээр түүхий эд нийлүүлэгч гүрэн болж хувиран олон улсад нэр хүнд нь шалдаа буув. Одоо хуучны хүчирхэг үеэ сэргээх нь Оросын ард түмний мөрөөдөл болоод байна. Овжин америкчууд энэ бүгдийг бодолцоогүй байна гэж үгүй. Оросоос сэргийлэх, тэр ч байтугай Оросыг улам доройтуулах нь Америкийн гадаад бодлогын нэг чухал зорилт бөгөөд Америк Орос хоёр өнгөндөө эвлэрч харин санаа бодол нь зөрчилдөөнтэй байдалд хүргэж байна. Америк Орост дарамт үзүүлсээр байна. Үүний нэг илрэл нь НАТО-г зүүн тийш тэлсэн нь Орост дарамт үзүүлж буйн сонгодог жишээ юм.
Харин Америкийн энэ бодлого Оросыг хятад руу ойртуулж хятад, орос хоёр улсыг нэгдсэн айхтар холбоотой болгож, Хятад, Орос хоёр олон үйл ажиллагаанд бие биеэ дэмжин, хамтран ажиллаж Америкийн дарамтын эсрэг нэгдэхэд хүргэж байна. Хятад Орос хоёр эдийн засаг, худалдааны бие биенээ нөхсөн сайн харилцаатай. Хятад нь оросоос өөртөө шаардлагатай цэргийн дэвшилт зэвсэг техник, технологи, хямд түүхий эд авч, хариуд нь дунд болон доод зэрэглэлийн барааг борлуулах асуудлыг шийдэж байна. Иймээс Оростой сайн харилцаатай байх нь Хятадын гадаад бодлогын чухал асуудал юм. Хутга хурц байх нь биеийг шархтуулдаг. Орос хүчир-хэг байх нь Хятадад ашиггүй. Ямар ч байсан бид бол хөрш зэргэлдээ улстайгаа ойлголцох ёстой. Тэгээд ч Орос Хятадын ихээхэн хэмжээний газар нутгийг булаан эзэлсэн хэвээр байгаа, Орос бидэнтэй хилийн хэлэлцээр хийсэн нь хуулийн хэлбэрээр манай нутаг дэвсгэрийг булаан эзлэх гэсэн санаархал юм. Иймээс Хятад Оросын хооронд ч зохих зөрчил дөөн бий. Зөвхөн Америкийн эсрэг хоёул хамтрах нь хамтын хэрэгцээ юм. Хоёр улсын эдийн засаг бие биенээ харилцан нөхөж байдаг. Гэхдээ Орос хэтэрхий хурдан доройтож болохгүй. Ямар ч байсан Америкаас үзүүлэх дарамтыг Орос бидэнтэй хуваалцах хэрэгтэй.

Монголыг тусгайлан авч үзье.
Уг нь Монгол бол тоомсорлон үзэхгүй байж болох улс орон. Гэвч ердөө наян жилийн өмнө Хятад нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг байсан газраа бүр мөсөн алдах гэж үү? Би хятадын газрын зургийг харах тоолондоо өөрөөсөө энэ тухай асуухад Монголын асуудал “тахианы нуруун дээрх чулуу шиг” сэтгэлийг шаналгадаг. Гэвч бид зохистой шийдвэр гаргаж чадах юм бол Монголыг Хонконг, Макао шиг эх орондоо нэгтгэж болох юм гэж үздэг. Монголын одоогийн гол онцлог нь туйлын ядуу, буурай, Хятад Орос хоёрын хүрээлэлд байдаг үндсэндээ олон улсын “орхигдон хүүхэд” гэж хэлж болно. Энэ нь бидний ашиглаж болох боломж. Юуны өмнө ихээхэн хөрөнгө оруулж Өвөр Монголын ард түмний аж амьдралыг сайжруулахад төрийн бодлогыг чиглүүлж, Хятад Монгол хоёр улсын хилийн худалдааны хэмжээ, бүтцийг хяналтандаа авч Монголын бүтээгдэхүү-нийг далдуур шахалтад оруулж, борлогдохгүй болгох буюу үнийг хэт бууруулж, өвөр Монгол, гадаад Монголын амьдралын түвшинг эрс ялгаатай болгох явдал. Ингэснээр Өвөр Монгол нь гадаад Монголыгтатэгч асар том хүчин болж, нөгөө талаар төрөл бүрийн аргаар өвөр Монгол, гадаад Монголын ард иргэдийн иргэний харилцааг өргө-жүүлж, хоёр орны хүмүүсийн ойлголцлыг ойртуулж, гадаад Монголын иргэд нь Өвөр Монголчууд шиг амьдрахыг хүсэх хандлагыг бий болгох. Гадаад Монголын иргэд Өвөр Монголд цагаачлахыг дэмжих, ялангуяа хятад иргэд гадаад Монголд суурьших, түүгээр ч барахгүй орны иргэд хоорондоо гэр бүл болохыт хөхүүлэн дэм-жиж, аль болохоор Өвөр Монгол, гадаад Монголыг Хятадад  ойртуулах хэрэгтэй. Монгол бол эх газрын орон. Далайд гарцтай болохын тулд үндсэндээ Хятадыг л түшнэ. Бид энэ байгалийн сайхан нөхцлийг бүрэн ашиглаж гадаад Монголыг бидэнд түшиглэдэг болгохын зэрэгцээ улс орных нь эдийн засгийн бэрхшээлтэй, гадаадын тусламж хэрэгтэй байгаа нөхцлийг бүрэн ашиглан зохих зарим тусламж үзүүлэх хэрэгтэй. Тэднийг үйлдвэрлэлийн технологийн чадвараа дээшлүүлэхэд тусалж огт болохгүй. Үүнээс гадна бидэнд Хятад Монголын харилцааг ойртуулах маш олон арга байна. Гэвч энд нэгбүрчлэн дурдахаа азная. Герман ч гэсэн хагас зуун жил хагарч бутарч байсан. Монголыг эргүүлж авах нь г боломжгүй асуудал биш. Бидний одоо хийх ажил бол Монголын ард түмэнд Хятадад эргэн нэгдэх сэтгэлийн хандлага бий болгох юм. Монголыг буцаан авах талаар ярихад Оросын талаар ярихгүй байж болохгүй. Угаасаа Орос л Монголыг хятадаас холдуулсан. Одоо ч гэсэн Орос Монголыг Хятадтай нэгдээсэй гэж хүсэхгүй байгаа. Тийм болохоор Орос бууран доройтох нь Хятадад ашиг-тай. Оросын доройтол нь Монголыг Хятадад буцаан авах гол нөхцөл бүрдүүлж өгнө.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms