2010-03-08

Анжелина Жолие шинэ дүрд...

Tomb Raider, Mr and Mrs Smith, Wanted, гээд тоолж баршгүй сайхан олон киноны эршүүд бүсгүйн дүрүүдэд тоглосон Жолие маань Эвелин Салт[Evelyn Salt] хэмээх шинэ дүрийг бүтээж байгаа аж. Эхэндээ киноны гол дүрээр Том Крүйзийг сонгосон ч Эвэлин Салт хэмээх хүний дүр Биелэгдэшгүй даалгавар киноны Эдан Хант дүртэй хэт төстэй учир Том Крүйз татгалзжээ. Кино бүтээгчид удаан бодсоны эцэст киног амилуулж чадах ганц л сонголт байгаа нь Анжелина гэдгийг анзаарч, түүнтэй санаагаа солилцоход нь эерэг хариу өгснөөр киноны үйл явц эхэлжээ. Энэ оны 7 сард нээлтээ хийх SALT кинонд товчхондоо Оросын тагнуулч Эвэлин Салт[Жолие]-н тухай гарах бөгөөд, Салт нь Америкийн тагнуулын ерөнхий газарт ажиллан даалгавраа гүйцэлдүүлэх зорилготой нэгэн ажээ. Гэнэт түүнийг Оросын тагнуул гэдгийг мэдэх үед тэр бүх чадвараа ашиглан зугтаж, АНУ-н ерөнхийлөгчийг алах даалгавраа биелүүлж эхэлдэг.




Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms