2010-03-12

ТЕГ-ын цуврал нэвтүүлэг : Догсомын Бодоо

Тагнуулын ерөнхий газрын цуврал нэвтрүүлэг: Солийн Данзан
 Солийн Данзан (1885 – 1924) нь Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг байжээ.

1919 онд Гаалийн хорооны түшмэл байхдаа Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулсан ба улмаар Консулын дэнжийн нууц бүлгэмтэй нэгдэн Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж намын анхны даргаар 1921 оны 3-р сард сонгогдон ажиллажээ. 1921 оны намраас Сангийн сайдын ажлыг хийж гүйцэтгэж байсан. 1923 онд Дамдины Сүхбаатарыг нас барсны дараа Бүх цэргийн жанжин болсон.

1921 оны 11 сарын 5-нд Москва хотод айлчилсан Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн Ленинтэй уулзаж ЗХУ-тай найрамдлын гэрээ байгуулсан.

С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг байсан ба либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байсан юм. Тэрээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол улсын мөнгөн тэмдэгтийг Монгол доллар (Данзангийн доллар гэж алдаршсан) болгох саналаа ч илэрхийлж байжээ. Мөн түүний гол баримтладаг зүйл нь Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэсэн үзэл нь байлаа. Энэ нь түүнийг Коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц нь болсон юм.

1924 онд Хорлоогийн Чойбалсан Коминтерны дэмжлэгтэйгээр Монгол Ардын Намын 3-р бага хурлаар Солийн Данзанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авчээ.

1962 онд Солийн Данзанг цагаатгасан байна.



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms