1985 онд Африкийн єлсгєлєнтэй тэмцэхэд зориулан  Майкл Жексон, Lionel Richie нар "We Are the World" хэмээх алдарт дууны  vгийг зохион тухайн vедээ 40 дуучдаар дуулуулан нийт 60 сая долларын  хандив цуглуулж байсан билээ. Харин одоо 25 жилийн дараа  Lionel  Richie-н зєвшєєрєлтэйгээр энэхvv дууны шинэчилсэн хувилбар нь  Гаитид  болсон газар хєдлєлтийн гамшигт єртсєн хvмvvст туслах хандив єгєхєд  уриалан гаргалаа. Энэ дуунд энэ удаад 70-аад дуучид оролцсон бєгєєд та  зєвхєн дараах дуучдын нэрсийг харахад л ямар алдартай нэртэй дуучид  оролцсон болохыг мэдэх байх. Barbra Streisand, Fergie, Celine Dion,  Pink, Tony Braxton, Jennifer Hudson, Pussycat Doll Nicole Scherzinger,  Jamie Fox, Will Sean Farret, Josh Groban, Justin Bieber, Harry Connick  Jr, Randy Jackson, Isaac Slade, Jeff Bridges, Usher, Kayne West,  Jennifer Nettles, Julianne Hough, Miley Cyrus (Hannana Montana), Jonas  Brothers зэрэг ихэнх нь дуучин бас жvжигчид байсан юм. 
Шинэ 
Хуучин


