Дахиад дурламаар санагдчихлаа ... Монголын нөхцөлд цөөн байдаг дээдсийн хүрээний амьдрал залуу хүний сэтгэхүйд хэрхэн нөлөөлөх вэ. Товчхондоо энэ бол солонгос сериалын арга барил байлаа. Баян айлыи охин жирийн нэг залуутай учирна. Мөнгө биш өөрийг нь харсан болохоор сэтгэл татагдана. Зөрчил тэмцэл өрнөнө. Эцэсдээ сайн тал нь ялна. Мөнгө эд хөрөнгөнөөс болж залуус амьдралаа золиослодог гэсэн нэгэн хэвийн уйтгартай амьдралын замнал энд эвдэгдэж байна. Залууст өөрсдөө сурч, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл төрүүлж буй нь энэ киноны амт байлаа. Шинэ цагийн залуус ч гэсэн үлгэр мэт хайрыг хүлээсээр байгаагийн жишээ нь энэ бүтээл байсан гэхэд хилсдэхгүй. Өмнө нь дэлгэцнээ гарч байгаагүй цоо шинэ жүжигчид уг киноны ганц имиж байлаа.