Аливаа киноны зохиол бүтэсний дараа нь энэ дүр хэнийг тоглуулбал кино маань үзэгчдэд илүү хүрч, амжилт дагуулах бол гэсэн бодол найруулагч, кино зохиолч хоёрт тулгардаг нь зайлшгүй. Сайн зохиолд муу жүжигчин, муу зохиолд сайн жүжигчин тоглуулаад нэмэргүй. Давс хужир нь таарсан кино л амттай болж чадна.
Саяхан л гэхэд Salt-ын дүрд Tom Cruise тоглох байсан бол Angelina Jolie тоглоод үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байх жишээтэй.
Тэгвэл найруулагч, зохиолч, продусеруудын кинондоо хамгийн анх сонгосон жүжигчин нь тухайн кинонд тоглосон бол ямархуу байх байсан бол. Зарим нь илүү ч зарим нь дутуу ч болох байсан байж болзошгүй. Доорх зургаас хараад өөрсдийн дүгнэлтээ хийцгээгээрэй.
Brokeback Mountain (2005)
78 дахь удаагийн Academy Awards-аас шагнал хүртэж чадсан "Бөгтөр уул" кинонд анх Mark Wahlberg, Joaquin Phoenix, Josh Hartnett, Colin Farrel болон Billy Crudup гэсэн хэд хэдэн жүжигчдийг гол дүрүүдэд тоглуулах санаа төрж байсан байна. Гэсэн хэдий ч найруулагч Ang Lee маань Ledger болон Gylenhaal нарыг тоглуулсан. Харин сүүлийн үеийн action баатар Мatt Damon болон Ben Affleck нарыг тоглуулсан бол ямар байх байсан бол!
Гайхалтай кино. Анх авралын од Neo-ын дүрд тухайн үедээ нэлээд сонирхолтой хүн байсан Will Smith-г тоглуулах сонирхолтой байв. Гэвч тэрээр "Wild Wild West" кинонд тоглохоор болж татгалзсан. Хожим нь Will Smith энэ шийдвэртээ ихээхэн харамссан гэдэг. Энэ кино ийм их амжилттай болно гэж Will Smith таамаглаж чадаагүй бололтой.
Киноны зураг авалт эхлэхээс өмнөхөн л Will Smith-г энэ дүрд тоглуулахаар шийдвэр гарсан юм. Тэр хүртэл George Clooney төлөвлөгөөнд байв. Тэрээр жинхэнэ танхай сүпэр баатрыг амьлуулж чадах байсан болов уу!
Инээдмийн жүжигчдийн нэлээд үнэтэй жүжигчин Jim Carrey энэ киног хөгжөөх ёстой байжээ.Teri Polo-ийн орон Julia Stiles сонгогдсон байсан байна.
Нэлээд хүнд төрлийн зохиол гэж туульсийн зохиолыг хэлж болно. Тиймээс уг киноны гол дүр болох хааны дүрд жүжигчин Russel Crowe-г нэгэнтээ сонгосон байсан байна. Мөн Angelina Jolie, Anthony Hopkins гээд томоохон жүжигчдээр Alexander хааныг хүрээлүүлэхээр төлөвлөсөн байна.
Keanu Reeves тэгж байгаад азтайгаар ч гэх юм уу гоё гоё кинонд эцсийн мөчид сонгогдчихдог бололтой. Түүний John Constantine-ны дүрийг бүтээдгэхээр Nicolas Cage анх сонгосон байж. Гэвч түүнийг сонголгүй Keanu Reeves-ыг сонгож энэ кино бүтсэн байна.
Кино зохиолыг бичихдаа анхнаасаа л зохиолын Jerry Maguire-ыг Tom Hanks-т, Dorothy Boyd-ыг Winona Ryder-т зориулан бичсэн ажээ. Гэвч продусерын ажил эцсийн мөчид Tom Cruise, Zellwegger нарыг Jerry Maquire кинонд мөнхөлсөн байна.
Hollywood-ын сайхан бүсгүйчүүдийн нэг Nicole Kidman энэ кинонд тоглох ёстой байжээ. Гэвч тэрээр өмнөхөн нь "Moulin Rouge" киноны зураг авалтын үеээр өвдгөндөө авсан гэмтлийн улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх болж киноны гэрээгээ цуцалсан байна. Ингээд Jodie Foster энэ дүрийг "Panic Room" -д амилуулсан байна.
The Silence of the Lamb (1991)
Michelle Pfeiffer-г анх кинонд тоглуулах санал тавихад тэрээр өөрт нь хүндэдсэн кино гэж үзсэн байна. Кино ч үнэхээр хүнд кино болсон. Гэхдээ тэр энэ киног ийм алдартай кино болно гэж төсөөлөөгүй бизээ. Харин энэ дүрд мөн л Jodie Foster оронд нь тоглохоор болсон юм. Тэрээр ч зөв алхам хийсэнээ одоо ч мэдэрч байгаа байх. Jodie Foster энэ кинонд бүтээсэн дүрээрээ Oscar-аас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авч чадсан юм.
Johnny Depp, Billy Crudup, Ben Chaplin, Robert Sean Leonard, Johnathon Schaech, Jonny Lee Miller, Jared Leto нар гээд шилдэг гэсэн эрэгтэй жүжигчдээс гол дүрийг хайж байв. Энэ дундаас Edward Norton бараг л сонгогдох шахсан. Гэхдээ түүнд аз дутаж Christian Bale гол дүрийг авчээ.
Дөнгөж арьс өнгөний үзлээс салаад байсан нийгэм үүнийг хүлээж авч чадах байсан болов уу. O.J Simpson Терминаторт дүрийг бүтээсэн бол энэ кино хэр хол явах байсан бол.
Энэ киног үнэхээр хит болгож чадсан улсууд бол яах аргагүй John Travolta, Nicholas Cage. Энэ хоёрыг тоглуулж чадсандаа найруулагч хангалттай сэтгэл хангалуун байсан байх. Харин анхны сонголт Arnold Schwarzenneger, Sylvester Stallone-ийн хослол ямар байна вэ?. 90-ээд оны видео кино болоод өнгөрөх байсан ч байж магадгүй.
Анх Kevin Costner ерөнхийлөгч James Marshall-ийн дүрийг бүтээх ёстой байв. Тухайн үед тэрээр "The Postman" кинонд илүү хүч хаяж байсан учраас кино баг өөр жүжигчний эрэлд гарсан байна.
Hook
Peter Pan-ны адал явдалыг өгүүлэх Hook кинонд анх Peter Pan-ны дүрд Kevin Kline, ахмад Hook -ын дүрд David Bowie сонгогдсон байсан ч буцаагдсан байна.