2010-10-22

''Тусгай салаа'' киноны дуунууд

Үндэсний телевизийн уран бүтээлчид үзэгчдийн таалалд нийцсэн “Хэцүү анги” цувралыг үргэлжлүүлэн цэрэг эрсийн амьдралаар 70 ангит уран сайхны кино бүтээж байгаа. “Тусгай салаа” нэртэй тус цуврал энэ сарын 27-ноос үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Цэрэг эрсийн аж амьдрал, хайр дурлалын тухай өгүүлэх уг цувралын дууг Тэмүүжэн болон Далай (FIRE хамтлагын гоцлол) нар дуулсан билээ. Та бүхэн татж аваад сонсоорой гоё дуунууд болсон байна лээ.


Track list









“Тусгай салаа”-ны марш

Харахад бид энгийн байлдагч

Хацар бор даруухан хөвгүүд

Харин цаанаа хат суусан эрчүүд

Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа

Жирийн бид эгэл цэргүүд

Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд

Нээрээ бид тусгай салааныхан

Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

Оломгүй холд хөл эцэхгүй

Онцгой даалгавар биелүүлнэ бид

Салаа шагсаж тулаанд бэлэн байна

Саадыг давах саарахгүй авхаалжтай

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна


Дуучин Г.Тэмүүжин
Шүлгийг А.Амарсайхан
Хөгжмийг Б.Бат-Эрдэнэ (Аранзай)

Зүсрэх бороотой, яргуйн дэлбээтэй хавраар
Зүглүүлж над руу учрал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрын гэрэл байв уу

Дэрвэсэн хөвгүүний гэнэхэн сэтгэлээр
Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
Харц тулгаран чамтай учрахдаа
Дэврүүн хайрын баланд уусав уу

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөөр
Зөөлөн харцыг удтал хүлээв үү
Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
Бодол санаанд минь чи авчирлаа

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms