Бие даасан анхны тоглолт UB Palace-ийн концертийн их танхимд мөн л “Хайрын гэгээ” нэртэйгээр халуун дулаан, доргио болж “Харанга”-ын Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амараа, “ТВ коктэйль”, “Sync”, “Нэгэн зүгт”, амьд хөгжмийн “Аянга” зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөж уран бүтээлийн амжилтыг хүсч байсан юм.
“Motive” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаярын хэлснээр уран бүтээлээрээ цомог гаргах, тоглолт хийх хичнээн их хүсэл байсан ч санхүүгийн асуудлаас болж байнга хойшлогддог байсан. Тэгээд залуу үе, урлаг, спортынхонд амжилт гаргахад ивээн тэтгэж дэмжиж ажилладаг UFC группт санал тавьснаар манай саналыг хүлээн авч анхны цомог болон анхны бие даасан тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.
Монголын шилдэг 10 компанийн нэг UFC группийн хамт олонд энэ удаад “Motive” хамтлаг, түүний сонсогч, үзэгчдэд анхны цомог, анхны бие даасан тоглолтыг үзэх боломжийг олгосонд урлагт хайртай ард түмнийхээ өмнөөс ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
“Motive” хамтлаг бие даасан тоглолтоосоо хойш бусад хамтлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллах тал дээр санаа тавин ажиллаж байна. Зарим нэгээс нь энд дурдвал “Хөсөгтөн”, “Домог” хамтлагтай хамтран “Морьтой Чингисийн баатрууд” нэртэй шинэ уран бүтээл дээр ажиллахаар ханцуй шамлан оржээ. Мөн “Sync” хамтлагтай хамтран шинэ тоглолт хийхээр бүр хамтдаа кино урлагт хүч үзэхээр төлөвлөөд байгаа аж.