Эх сурвалж:
http://wwww.lgbtcentre.mnМонголын лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүс буюу бэлгийн цөөнхийн хүний эрх өдөр тутам зөрчигдөж байдаг. Гэрэл харанхуйн заагт дуугарах эрхгүй мэт явж байгаа эдгээр хүмүүс Монгол Улсын иргэд. Өдөр тутам шууд ба дам ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үзэн ядалтас үүдсэн харгислалд өртөж байгаа эдгээр хүмүүс бусад хүнтэй л адил эрх тэгш орших, амьдрах, амьсгалах боломжгүй байдгийг энэхүү баримтат кино харуулна. 2007 оны 2-р сард таван үүсгэн байгуулагчтай байгуулагдсан ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн Монголын анхны байгууллага ба албан ёсны гэрчилгээгээ автлаа бараг гурван жил хөөцөөлдөх шаардлагатай тулгарсан. 2009 оны 12-р сарын 16-нд албан ёсоор бүртгүүлснээсээ хойш нэлээд хэдэн үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь ЛГБТ хүмүүсийн тухай баримтат кино хийх явдал байлаа. . ЛГБТ Төвтэй info@lgbtcentre.mn хаягаар харилцана уу.