Уран бvтээлийн нэгдэлvvд дундаа залууханд тооцогдох “Шинэ Ертөнц”-ийнхөн 2 дахь бvтээл болох “03:30” нэртэй сэтгэхvйн аймшигийн киног хийж дуусгажээ. Анхны кино нь “650” нэртэйгээр vзэгчдийн хvртээл болж байсныг та бvхэн тодхон санаж байгаа байх. Нэг хачирхалтай зvйл гэвэл, аймшигийн кино болоод ч тэр vv “03:30” киноны зураг авалтын явцад уран бvтээлчдэд эвгvй явдлууд тохиолдсон тухайгаа тэд нуусангvй. Vvний нэг жишээ нь гэвэл, Киноны чухал нэг объект болох ачааны лифт тэдний ажилд нэлээд саад болж байсан гэнэ. Ямар ч шалтгаангvйгээр гэрлийн чийдэнгvvд буудаж, унтрах, цементэн ханан дээрх “Анхаар гvйдэлтэй” гэх бичиг хэний ч сэтгэлд айдас төрvvлнэ. Тэд ажлын материал болгон лифтний хэд хэдэн фото зураг даржээ. Лифтийг хоосноор нь зураг авахад нэг л цулгуй харагдах учир тамхины утаа байх хэрэгтэй гэж фото зурагчин тэдэнд хэлжээ. Тэд тамхины утаа vлээгээд бушуухан холдоцгоож, цөөхөн хэдэн кадрыг дарж амжсан байна. Тэр кадруудын нэг болох энэхvv фото зургийг сайтар ажиглавал тамхины утаа нь хvний хохимойн дvрсийг харуулж байна. Ийм дvрс гарсныг хараад уран бvтээлчид багагvй сандарчээ. Учир нь тэр лифтэнд 1980-аад онд ажлын хариуцлагагvйн улмаас нэгэн хvн амиа алдаж байсан тvvхтэй юм байна. Харин “03:30” киноны залуус сvнстэй учирсан юм болов уу??? Vгvй бол энэ яг юуг харуулж байна??? Ямартай ч уншигч та бvхэн энэ зурган дээр гарсан дvрсийг хараад өөр өөрийхөөрөө хvлээн авна биз ээ.