2010-10-17

''Хөдөөгийн баясгалан" гийн дууг германууд хулгайлжээ



Манай зарим хамтлаг дуучдыг гадаадынхны, дууны аяыг хулгайлж дуулсан тухай нэг бус удаа яригдаж байсан билээ.
Тэгвэл дууны аялгууг “туучихдаг” улс зөвхөн манайхан биш бололтой, Германы “Wind” буюу салхи нэртэй хамтлагийн уран бүгээл дотор “Хөдөөгийн баясгалан” киноны дууны аялгуутай яг адилхан аятай дуу байдаг аж. So Wie Du буюу “Чамтай ижилхэн” хэмээх энэ дууны хайрын тухай бөгөөд дахилтын хэсэг нь яг “Хөдөөгийн баясгалан” киноны дууныхтай адил.
Энэ дууг уншигч та бүхнийг өөрсдөө нэг сонсоод үзэхийг санал болгож байна. Youtube дээр “Wind-So Wie du” гээд бичихэд эхэнд гарч ирсэн нь тэр Германы хамтлагын дууны зөвхөн дахилт нь, харин дараагийн видео нь уг дуу нь бүтнээрээ байгаа нь.
Монголчууд бид нар алтан үеийн хит дуунуудаа патенталж эрхийг нь авахгүй бол нэг нэгээрээ алга болоод байж магадгүй нь.






Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms