skip to main |
skip to sidebar
Хятадын 56 үндэстэн [56 зураг]
Хятадын 56 үндэстний хамгийн олон /Хан Манжийг оруулгүйгээр/ болох Монгол үндэстэн 5 сая 800 мянган хүн амтай. Голдуу ӨМӨЗО, Шинжаан, Хөхнуур, Гансуу, Хармөрөн, Гирин, Лио Нин зэрэг муж өөртөө засах оронд төвлөрөн сууж байдаг. Монголчууд алтай язгуур хэлний монгол хэл хэргэлдэг. Монгол гэдэг нэрийдэл хамгийн эртдээ Тан улсын үед бий болсон байна. Тэр үед монгол гэдэг нь зөвхөн Эргүнэ голын зүүн эрэг дагуу амьдардаг монголын овог аймгийн нэг нэрийдэл байжээ. Энэ аймаг хожим нь аажмаар баруунш нүүдэлсэн байлаа. Тэр үед умардын олон нүүдэлчин аймаг нутаг бэлчээр, мал хар эд хөрөнгө булаалдхын төлөө үргэлж тэмцэлдэн байлддаг байжээ. 1206 онд Тэмүүжин монголын эзэн богд Чингис хаан өргөмжилөгдөж, их монгол хаант улс байгуулагджээ. Түүнээс хойш хятадын умард нутагт хүчирхэг, тогтвортой, тасралтгүй хөжсөн монгол гэдэг үндэстэн бий болжээ. Монгол үндэстэн хятадын улс төр, цэргийн явдал, эдийн засаг, шинжлэх ухаан техник, одон орон зурхай, соёл урлаг, анагаах ухаанд чухал хувь нэмэр оруулсан байна.