“Universe Best Songs-2009” наадмын ялагч залуу дуучин Ч.Цэлмүүн анхны бие даасан цомгийн ажилдаа орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний шинэ цомгийн ажил дуусах болж байгаа гэнэ. Түүний анхны цомог нь дан аавынх нь зохиосон дуунаас бүрдэх юм байна. Нийт 10 дуунаас бүрдэх тус цомог нь ирэх онд худалдаанд гарах аж. Энэ талаараа Ч.Цэлмүүн хэлэхдээ “Миний бие даасан анхны цомогт багтсан “Шөнийн бодол” дуу клиптэй болж үзэгчдэд хүрсэнд машин их баяртай байгаа. Энэ дууг манай аав 20 жилийн өмнө зохиосон. Охин нь харин 20 жилийн дараа дуулж байгаа юм. Анхныхаа цомгийг гаргах гээд дуу бичлэгийн студид дуугаа бичүүлж байгаа. Бүх дууг маань манай аав зохиож өгсөн. Ганц хоёр дууны үгийг нь би өөрөө бичсэн. Уг нь энэ сард цомгоо худалдаанд гаргах бодолтой байсан ч амжсангүй. Ирэх онд сонсогчдодоо хүргэхээр төлөвлөж байна” гэв.