2010-11-05

Сүүлчийн Монгол [2046 оноос ирсэн захидал]


2046 оны 3 сарын 15
Эрдэнэт хот
Айдас

Миний нэрийг Lee Chang гэдэг. Тиймээ яаг кино од болох Bruce Lee болон Jackie Chan гэх нэрүүдийг нийлүүлсэнтэй адил . Холливуудад нэрийг нь дуудахад амархан байлгахаар тэр 2 хятад Bruce болон Jackie гэх нэртэй болсон байх. Бага залуу насандаа тэдэнтэй адил үсэрч дэвхцэж кунгфу гэдгийг нь бүрэн эзэмшиж алдартай жүжигчин болох юм сан гэж мөрөөдөж байснаас биш хэзээ нэгэн цагт тэдний нэрээр өөрийгөө дуудуулж явна гэж санасангүй. Ууг нь бол эцэг эхээс минь заяасан нэрийг Эрхэсбаяр гэдэг. Социализм нурж ардчилалын салхи сийгэж эхэлж байсан үе буюу 1988 онд энэ хорвоод мэндэлсэн юм. Лам хуварга гэлтгүй эцэг эх маань миний нэрийг цаасны булан дээр бичиж ороогоод шар будаанд хийн хутгаж аваад, эхлээд Эрхэс дараа нь Баяр гэх 2 үеийг сугалан нийлүүлж Эрхэсбаяр гэх нэрийг төрсний гэрчилгээн дээр бичүүлж байсан гэдэг. Lee Chang биш Эрхэсбаяр. 


Миний хувьд энэ нэр тухайн үед нийтлэг , уйтгартай, утгагүй мэт санагддаг байсан ч хөөрхий өвөө маань энэ нэрийг их бэлэгшээн халамцуу үедээ Эрхэс гэдэг бол ертөнцийнх, Баяр гэдэг бол хүмүүнийх гээд л духан дээр үнэрлэдэг байсан. Эрхэсбаяр хэн ч сонссон энгийн бөгөөд гоц гойд юм байхгүй нэр, гэсэн хэдий ч яг одоо Тэнүүн, Ирмүүн, Тэмүгэ/ хуучин миний дуртай байсан нэрнүүд/ гэх нэрнүүдээс хамгийн сайхан сонсогдож байгаа.
Энэ нэрээр ахин дуудуулахын тулд юу ч хийсэн ч бэлэн байна. Харин намайг одоо харсан хүн болгон Лээ гэж дууддаг. Найзууд маань хүртэлшүүдээ. Тэд намайг баяраа гэж дуудахаа 2024 оны 10 сарын 2 ноос хойш больсон. Улаан лянхуа өдрөөс яг 3 жил 2 сар 18 хоногийн өмнө , Таван тойлгой Оюу толгойн гэрээнд Монгол улсын засгийн газар гарийн үсгээ зурснаас 25 жил 1 сар 8 хоногийн өмнө, автономит .....

Энэ л өдөр ар монголын автономит улсын иргэн бүрийн иргэний үнэмлэхийг шинэчилсэн билээ. Зүгээр ч нэг шинэчлээгүй иргэн бүр шинэ нэртэй болсон юм. Олон хүний дургүйцэл, зэвүүцлийг зэрэг хүргэсэн ч зэвүүцсэн болгон дуугарсангуй. Дуугарсан нэгнийг нь хорьж байсан учраас аргагүй л байх. уйгарчууд, шинжааний хятадуудыг төвдүүдийг хорьж байсныг зурагтаар л үздэг байлаа.Харин тэр өдөр монголчууд. Хараал идэг. Монголын газар нутгийг хараал идэг, монголын үүх түүхийг хараал идэг, монгол ёс заншилыг хараал ид, уртын дуу, хөөмий энэ бугдийг хараал ид. Тэр тусмаа монголчуудыг хараал ид. Монголоо зарсан монголчуудыг. Энэ хүнтэй уулзахаас өмнө би зөвхөн хятадуудыг л үзэн яддаг байлаа. Бүхэл бүтэн 40 жил би буруу хүмүүсийг үзэн ядаж байснаа сая мэдсэн юм. Бүхэл бүтэн 40 жил би өөрийнхөө эрх ашгийн эсрэг тэмцэж байж, эцэст нь энэ чийгтэй 5*6 м2 өрөөнд өөрийгөө хорьжээ.

Их сургуулиа төгсөөд удалгуй ажилтай болчоод өөртөө хэт эрдэж халаасандаа байхгүй тэр их мөнгөөр 56м2 2 уруу байрыг 59 сая төгрөгөөр худалдаж авахаар 15 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй банкны зээлийг сонирхон зээлийн эдийн засагчтай нь уулзаж билээ. Яг ямар мөнгөөрөө ч төлөх гэж байсан юм хэрэв авсан бол лавтай миний сарын цалин зээлийг хүүтэй нь төлөхөд хурэлцэхээргуй байсан шиг санагдаж байна. Гэсэн хэдийч залуу хун, өөдрөг мөрөөдөмтгий байсныг ч хэлэх үү тэр эдийн засагчтай хамт сонирхож байсан байраа үзэж өрөөгөөр нь сонирхож байхдаа жижиг өрөөг нь унтлагын өрөө болгоно гэж бодож байсан юм. Тэр өрөө жижиг байсан тиймээс л жижиг өрөө гэж нэрлэсэн байх. Гэхдээ миний одоо байгаа энэ өрөөнөөс хамаагуй том байсан юм шүү. Бас дулаахан. Тиймээ өмхий, чийгтэй харанхуй өрөөнд орж ирээд 2 жил болж байна. Амтгүй бөгөөд махгүй хоолыг нь өдөр бүр идсээр байгаад сүүлдээ дасчиждээ. Хэрвээ энэ хүн өрөөнд хамт байгаагуй бол над шиг тэвчээргүй нь амиа аль хэдийнээ хорлочихсон байгаа. Америкад амиа хорлолт хамгийн элбэг тохиолддог нэг өдрийг мэдэх үү? Валинтин бишээ, Халловээн бол бүүр ч биш тиймээ энэ өдөр бол христмас. Яагаад гэжүү? Зул сарын баяр бол яг л манай цагаан сартай адил, гэр бүл, найз нөхөд гээд бүх л дотны хүмүүстэйгээ уулзаж биэ биеэтэйгээ хамт өнгөрөөдөг баяр. Тэр өдөр ганцаархнаа пийшэнгийн өмнө сууж байна гээд төсөөлөөд үздээ. Аймшигтай. Ганцаардал гэдэг бол хүнд байгалиас заяасан цөөхөн хэдэн айдсуудын нэг. Бас аюултай айдас. Би ч энэ айдсаас их айдаг . Харин энэ хүний ачаар л олон ч зул саргүй хорвоогийн бор хоногуудыг өнгөрөөж явна. Энэ хүн. Энэ хүн нэртэйлдээ гэхдээ нэрээрээ дуудуулах дүргүй олон хоригдогчдын нэг. Ху фэнг.

Энд орж ирээд удаагуй байхдаа би энэ нэрээр нь дуудаж байгаад нармайгаа нээлгэж байсан юм. Дуу цуутай ч нүүрэн дээрх шарх сорви , хөрслөг бор царай чийрэг бяртай бие нь амнаас нь илүүтэйгээр түүнийг хэн болохыг хэлж өгнө. Хөдөө мал нохойтой ноцолдож өсөн, дургүйг нь хүргэсэн хүнтэй бол нудрага зөрүүлэхэд бэлэн, нүдрүү нь ч удаан эгцэлж харах боломжгүй тийм нэгэн хөгшин. Энд Голбинх түүнийг хөгшин хар гэж нэрлэдэг юм. Насаар бол надаас 7 дүү ч гэсэн овортой царай буурал үс нь түүнд энэ нэрийг түүнд өгөхөд хэн ч эсэргүүцэхгүй байх. Энэ хүн энд орж ирээд 27 жил болж байгаа ч, хахир харгалзагч, хүйтэн өрөө, амтгүй угаадасны аль нь ч түүний сэтгэл зурх , хурц хараа, шулуун занг нь мохоож чадаагүй юм. Түрүүн хэлсэнчлэн энэ хүн дуу цөөтэй гэвч өнгөрсөн пүрэв гаригаас хойш би энэ хүний амнаас ийм олон уг унаж байгааг огт үзсэнгүй. 3 жил надад хэлж байсан бүхий л үгнүүдийг нь нийлүүлээд энэ хэдэн хоногийн яриаг нь гүйцэхээргүй тийм л их зүйлийг надад хэлсэн юм. Намайг залхаасан гэвэл харин ч эндүүрэл болно. Миний өнөөг хуртэл өөрийнхээ булшийг аажим аажмаар халбагдаж байсныг энэ Хүн надад мэдрүүлсэн юм. Гэвч энэ бүгдээс илүүтэйгээр миний сонирхлыг татсан зүйл бол тууний Мөнхсүлдийн талаар ярьсан дурсамж байлаа. Ямар Мөнхсүлд гэж уу? Домог болтлоо яригдаж ирсэн сүүлчийн монгол. Энэ бүгдийг түүнээс сонсож байхдаа энэ хүнээр үнэхээр бахархаж байлаа.

Үргэлжлэл бий
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms