2010-11-08

"Inception" киноны талаар + татах линк HD

Inception кино нь 2010 оны оскарыг "шилдэг кино- best picture" ноианицийг авах хамгийн магадлал өндөртэй кино болоод байгаа юм. Кино үнэлгээний idmb.com сайтаас 219.720 хүний саналтайгаар "Аватар", "Matrix'',"Титаник" гэх кинонуудыг хол хаяж "Загалмайлсан эцэг" киноны араас дэлхийн шилдэг кинонуудын 4-т бичигдэж байна. Энэ нь урьд өмнө байгаа том амжилт бөгөөд мэргэжилтнүүд уг кино цаг үеэсээ хэдэн жилээр тасарсан сайн кино гэж үнэлээд байгаа юм.

Та үүнийг мэдэх үү? Зүүдэндээ та нэг ч хүний царайг төсөөлөлөөрөө бий болгож чаддаггүй. Харин хэзээ нэгэн цагт хаа нэгэн газарт зурвасхан харж өнгөрсөн ч гэсэн тэр л хүний царай таны зүүдэнд орж ирдэг юм. Таны өчигдөрхөн лифтэнд тааралдсан бүсгүйн царай таны зүүдэнд ямар нэгэн дүрд орсон явж байхыг та огтхон ч анзаардаггүй. Эсвэл зурагт үзэж байхад тань нүдэнд ч өртөж амжаагүй тэр хүн таны зүүдэнд хажууд тань суугаад шар айраг шимж суух нь ч бий. Тиймээс таны зүүдэндээ учирч байгаа хүн бүр таны хаа нэгтээ тааралдсан бодит хүн байдаг юм. Гэвч таны зүүдэнд бодит амьдрал дээр ганц ч харж байгаагүй нэг л царай байдаг. Тэр бол би. Таны зүүдний манаач. Та надтай шөнө болгон уулздаг ч та намайг танидаггүй. Зарим үед би таны сайн найз, өстөн дайсан, хайрт амраг болох хэдий ч та намайг нүдээ нээх үедээ л мартдаг юм. Би таны зүүдийг удирдаж, хөгийг нь тааруулж, амтыг нь тохируулж, зохиолыг нь бичиж байдаг. Өнөө шөнө та юу зүүдлэх бол? Мөрөөдлийнхөө бүсгүйг дагуулан цэцэгт талаар зугаалахыг уу? Аль эсвэл харанхуй өрөөнд өвдөгөө тэврэн ганцаардан суухыг уу? Юу ч зүүдлэхийг хүссэн бай энэ бүгдийг би зөвхөн би бүтээх болно. Тавтай сайхан нойрсоорой...

GoGo


Gogoshare:

title1-р хэсэг татаж авах | Gogoshare
title2-р хэсэг татаж авах | Gogoshare
title3-р хэсэг татаж авах | Gogoshare
title4-р хэсэг татаж авах | Gogoshare
title5-р хэсэг татаж авах | Gogoshare
title6-р хэсэг татаж авах | Gogoshare
title7-р хэсэг татаж авах | Gogoshare



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms