Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн өнгөрөгч хагас сайн өдөр өргөст торноосоо мултарлаа.Тэрээр нэг биш удаа танхайн хэрэг өдүүлж зодоон цохион үүсгэж байсан нь олон хавар нэгэндээ гэгчээр торны цаана суулгах шалтаг болж шүүх түүнд жирийн дэглэмтэй хорих ангид 1.6 жилийн ял оноосон билээ. Дээгийгийн шүүх хурал дээр хамтлагийнх нь гишүүд ирээгүй. Олон жил нэг тайзан дээр дуулж төрсөн ах дүү шиг ижилдсэн гишүүд нь дээгийг шүүхийн танхимд ялын тогтоол уншуулж байхад нь хамт байж чадаагүй хэмээн хэвлэлийнхэн шуугиж байсан үе саяхан.Ямартай ч дуучин маань шийтгэлийнхээ хугацааг бүрэн дуусгаад гарч ирсэн бөгөөд дээгийдээ баяр хүргээд цаашдаа томоотой байхыг фэнүүдийнх нь өмнөөс хүсье. Түүний дууг хүсэн хүлээсэн сонсогчидтойгоо удахгүй шинэхэн уран бүтээлээрээ уулзах болтугай.
2010-11-20
Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн суллагдлаа
Ангилал:
Дуу хөгжим,
Дэлгэрмөрөн,
Мэдээ