2010-11-01

Дижитал хамтлагийнхан Бааварыг “жийгээд” буцаж нэгдэнэ


Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан Дижитал хамтлаг тараад багагүй хугацаа өнгөрч байгаа. Уран бүтээл нь амжилттай явж байсан тэдний тарах болсон нь мөнгө төгрөгийн асуудалтай холбоотой гэдэг. Хамтлагийн ахлагч асан Бааварыг мөнгөний асуудал дээр шударга бус ханддаг гэж зарим нэг гишүүд нь үзэж түнжин хагарсан юм билээ.

Дуу хоолойг нь санасан фэнүүдийнхээ асуултад хамтлагийн ахлагч асан Баавар "Дижитал хамтлаг дахин нэгдэхгүй" гэсэн хариулт өгч гонсойлгож байсан удаатай. Харин сүүлийн үед ? Дижитал хамтлагийнхан эргэн нэгдэх талаар ярилцаж байгаа гэсэн. Нэгдэх асуудлыг тус хамтлагийн дуучин Эрка санаачилж байгаа бөгөөд эргэн нэгдсэн шинэ Дижитал хамтлагтаа хуучин ахлагч Бааварыгаа авахгүй байхаар ярилцаж байгаа сурагтай.


Үнэн хэрэгтээ Баавар ч бас холионы эзэн. Өөдөөгийн хөтөлдөг "Надтай хамт" нэвтрүүлэгт орохдоо "Бид Солонгосын нэгдсэн улсад очиж тоглоно" хэмээн хэнэг ч үгүй ярьж зогссон Дижитал хамтлагийн ахлагч асан Баавар хаа явсан газраа өөрийн мэдлэггүйг гайхуулж явдаг нэгэн. Түүний иймэрхүү яриа ганц нэг удаагийнх биш. Баавар өөр нэг нэвтрүүлэгт ороод их л ухаалаг залуугийн дүр бүтээн ингэж ярьсан байна. "Долдугаар сарын 1-ний үймээн их муухай юм болсон. Би сонирхоод тэнд явж байтал хэсэг залуус миний машиныг засдаг Вьетнам засварчныг газар унагачихсан зодож байна. Адилхан л хүн шүү дээ гэж бодоод салгаж, эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд л тэр Вьетнам засварчин Тайвань руугаа буцсан даа.

Түүний ярихыг сонссон хүмүүс "Тайван, Вьетнам хоёр өөр гэдгийг мэддэггүй юм байх даа. Мэддэггүй бол ядаж дуугүй байж болдоггүй юм болов уу" хэмээн шоолж байсан удаатай.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms