Cүүлийн үед шинэлэг стиль, сонсголонтой дуу, үзүүштэй бүжгээрээ олны танил болоод байгаа хөвгүүдийн хамтлаг бол CRUSH BASH юм. Анхны клипийг нь үзэхэд Солонгосын boy band уу? Гээд андуурмаар байсан шүү. Яг л Big Bang, SS501 шиг. Гэхдээ л 5 өөр гариг нэгдээд нэг ертөнцийг байгуулсан гэхээр гайхамшигтай. Олон юм нуршилгүй тэдний ертөнцтэй танилцъя.
Сур: Сайн байна уу? Юуны өмнө манай сонины уншигчдад өөрсдийгөө танилцууглна уу?
СB: Хамтлагийн ахлагч Билгүүн, Бат-Амгалан, Дөлгөөн, Золжаргал, Азжаргал гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй.
Сур: Хэдээс хэдэн насны хөвгүүд вэ?
СB: Ерөнхийдөө 17-21 насны хооронд байгаа.
Сур: "CRUSH BASH” гэдэг нэрийг яагаад сонгов. Юу гэсэн үг вэ?
СB: Хамтлаг байгуулагдаад 3 сарын дараа нэрээ өгч байсан. Дан CRUSH гэдэг нь сүргүй юм шиг санагдаад BASH нэмсэн. Тэсрэлт цохилт гэсэн утгатай. /Crush bash =Big bang/
Сур: Хамтлаг байгуулах санааг хэн гаргасан бэ? Байгуулагдаад хэр удаж байна?
СB: 2009 оны 06-р сарын 02-нд "CRUSH BASH” хамтлаг байгуулагдаж байсан. "Nature Sound” студийн дуулаачийн курсыг төгссөн. Багш нар маань биднийг дуудаад иймэрхүү өнгө аястай, стильтэй хамтлаг байгуулах санал болгосон.
Сур: Та нар бүгд найзууд уу?
СB: "Nature Sound” студид ороод бие биенээ мэддэг болсон. Бид 5 өөр өөр төгсөлт.
Сур: Шинэ залуу хамтлагийн хувьд санхүү их чухал байдаг. Хэрхэн зохицуулдаг вэ?
СB: Анхны уран бүтээлээ өөрсдөө санхүүгээ зохицуулсан. Биднийг гэр бүлүүд маань их дэмждэг. Одоохондоо санхүүгийн эх үүсвэргүй болохоор эцэг, эхээсээ л авч байна.
Харин 2 дахь уран бүтээл болох "Missed call” дуугаа "BE” брэндийн төрсөн өдөрт зориулсан учраас Мобиком компани ивээн тэтгэсэн байгаа.
Харин 2 дахь уран бүтээл болох "Missed call” дуугаа "BE” брэндийн төрсөн өдөрт зориулсан учраас Мобиком компани ивээн тэтгэсэн байгаа.
Сур: Ивээн тэтгэгч компани байгаа юу?
СB: Тийм компани байхгүй. Харин "Nature Sound” студийн дэргэдэх артистууд гэж явдаг.
Сур: Одоогоор урын сандаа хэдэн дуутай болоод байна вэ?
СB: "Crush’n bash”, ”Missed call” мөн шинэ 2 дуу байгаа. Нийт 4 дуутай болоод байна даа.
Сур: Уран бүтээлээ ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна даа?
СB: "Crush’n bash” дууны аяыг NC, үгийг NC, Энхзол, ”Missed call” дууны аяыг Наранзун, үгийг ZZ зохиосон.
Сур: Ямар чиглэлээр уран бүтээлээ туурвиж байна?
С: Ямах нэгэн урсгалд баригдаж уран бүтээлээ хийх бодолгүй байгаа. Уран бүтээлээ хүмүүст
Өөрсдийгөө таниулах утгаараа DANCE талруугаа дуунууд хийж байгаа.
Өөрсдийгөө таниулах утгаараа DANCE талруугаа дуунууд хийж байгаа.
Сур: Та нарын үеийн олон хөвгүүдийн хамтлаг байгаа. Тэднээс юугаараа өвөрмөц байя гэж бодож байна?
СB: Ямар ч байсан тавуулаа нэгдэж "CRUSH BASH” гэх ертөнцийг байгуулаад байна. Хүмүүст хүргэхийн тулд маш их хичээж, хөдөлмөрлөж байна. Магадгүй дуулж, бүжиглэдэг гэдгээрээ давуу байх.
Сур: Ер нь уран бүтээлийхээ юу дээр илүү анхаарч ажиллаж байна вэ?
СB: Бүжиг, дуу, ая, үг, өнгө төрх гээд бүх талаараа цогч байхын тулд хичээж байна.
Сур: Нэлээд сайн бүжиглэдэг харагдсан. Бүжгээ хэнээр дэглүүлдэг вэ?
СB: Өлзий гэдэг бүжигчин ахтай хамтарч ажиллаж байгаа. Хоорондоо ярилцаж байгаад дууныхаа хэмнэлд тааруулж бүжгээ дэглэдэг.
Сур: Танай хамтлагийн клипийг анх үзэхэд яг л Солонгосын Big Bang, SS501 зэрэг хамтлагуудтай адилхан харагдсан. Энэ талаар юу гэж бодож байна?
СB: Хоорондоо гадаад төрхийн хувьд ямархуу өнгө аястай гарч ирэх тал дээр удаан ярилцсан. Тавуулаа өөр өөр үзэл бодол, сонирхолтой хүмүүс учраас өөрсдийн гэсэн дүр төрх, имиджийг гаргахыг зорьсон. Түүндээ ч хүрсэн, Солонгосын эдгээр хамтлагийг дууриасан биш, төстэй харагдсан байх. Яагаад Монголын залуус шинийг сэдэж болохгүй гэж.
Сур: Стиль имиджээ хэрхэн бүрдүүлсэн бэ?
СB: Манай хамтлаг дизайнер Оюунаа эгчтэй хамтарч ажилладаг. Дуу болгон дээр шинэ өнгө төрхийг гаргахыг хичээдэг.
Сур: Клипэн дээрээ нүүрээ будсан байдал нь танай хамтлагийн нэг хэсэг нь үү?
СB: /инээв/ Өө дарагч хэрэглсэн болхоос биш нүүрээ будаагүй ээ. Магадгүй хувцаслалт, үс засалт, зураг авалтын объкт, зохиомж их хурц болохоор тэгэж харагдсан байх.
Сур: Ер нь гадаадын оронд хүүхэд залуусын дунд ямах мода дэлгэрч байна. Энэ талаар судлав уу?
СB: Уран бүтээлчид гэдэг утгаараа гадны оронд ямах мода дэлгэрч байгааг судалсан. Ихэвчлэн тод, эсвэл бүр бараан өнгө зонхилж байгаа. Загварын хувьд гэвэл бага зэрэг бариу футболка, нарийн өмд моданд орж байгаа.
Сур: Танай хамтлагийг дууриаж хувцаслах хүсэлтэй хөвгүүд олон байгаа байх. Тэдэнд хандаж юу гэж зөвлөмөөр байна?
СB: Юу хүснэ, түүнийгээ өмсөх хэрэгтэй. Бусдын дууриаж зохихгүй хувцас өмсөх хэрэггүй. Хамгийн гол нь цэвэрхэн, өөртөө зохисон хувцас өмсвөл гоё харагддаг.
Сур: Үсний засалтууд чинь их өвөрмөц юм. Хаана засуулдаг вэ?
СB: Үсээ "J salon”-д засуулдаг. Хувь хүн талаас нь тодорхойлж чадах гайхалтай засалтууд хийж өгдөг.
Сур: Хамтлагаараа тэмцээн уралдаанд оролцож байсан уу?
СB: Хамтлаг байгуулагдаад удаагүй болохоор уралдаан тэмцээнд оролцож амжаагүй. Манай хамтлагийн гишүүн Х.Бат-Амгалан UBS телевизээс зохион байгуулдаг "Universe Best Songs - 2010” олон улсын фестивальд амжилттай оролцоод шилдэг 25 оролцогчдын 1 болсон байгаа.
Сур: Батукагийн хувьд "Universe Best Songs - 2010” олон улсын фестивальд оролцож байсан үеэ эргээд дурсвал.
Батука: "Crush Bash” хамтлаг байгуулагдаад 5 сарын дараа багшаасаа гуйж байгаад "Universe Best Songs - 2010” уралдаанд орсон. Үнэхээр гайхалтай байсан. Бүх юм амьд. Яг энэ уралдаан дээр тухайн хүний авьяасыг илүү гаргаж өгдөг гэж боддог.
Сур: Хэцүү зүйл нь юу байв. Шантарч байсан уу?
Батука: Хамталгийнхан болон багш нар маань их тусламж дэмждэг байсан болохоор хэцүү зүйл байгаагүй ээ. Мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлсэн.
Сур: Багадаа ямар хүүхдүүд байсан бэ?
Батука: Их дуулгавартай даруухан хүүхэд байсан.
Билгүүн: Дуулах дуртай хүүхэд байсан. Сахилгагүйтэх үедээ сахилгагүйтээд л явдаг байсан даа.
Золжаргал: Даруухан талдаа хүүхэд байсан. Хичээл болон урлаг соёлын ажилд идэвхитэй оролцдог байсан.
Сур: Багадаа ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ?
Дөлгөөн: Дуулах дуртай байсан болохоор дуучин л болохыг л хүсдэг байсан.
Азжаргал: Эрэгтэй хүүхэд болгон л багадаа нисгэгч, жолооч болохыг хүсдэг шүү дээ. Би ч бас адилхан.
Сур: Аль дунд сургуулийг төгссөн бэ?
СB: Бат-Амгалан Азжаргал хоёр 33-р сургууль, Дөлгөөн 52-р сургууль, Золжаргал Орос 3-р сургууль, Билгүүн 53-р сургуулийг тус тус төгссөн.
Сур: Одоо ямар чиглэлээр аль сургуульд суралцаж байна вэ?
СB: Бүгд Улаанбаатар дээд сургуульд сурдаг. Сонин байгаа биз. Дөлгөөн, Азаа хоёр солонгос хэлний орчуулагчийн нэгдүгээр курс, Батука англи хэлний орчуулагчийн хоёрдугаар курс, Золоо англи хэлний орчуулагчийн нэгдүгээр курс, Билгүүн бизнесийн хоёрдугаар курст сурдаг.
Сур: Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна?
СB: Дуу, бүжгийн бэлтгэлээ хийдэг. Зав гарвал салхинд гарч амрах дуртай.
Сур: Хамтлагийн дунд байгуулсан гэрээ, зарчим байдаг уу?
СB: Баримтлах зарчим бол байдаг. Бэлтгэлээс хоцрохгүй, таслахгүй, аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох гэсэн зарчимтай. Харин "Nature sound” студитэй гэрээтэй ажилладаг.
Сур: Гадуур явахад хүмүүс таньж байна уу?
СB: Зарим нь таньдаг.
Сур: Танихаараа юу гэх үү?
СB: Юм гэдэг хар цагаан талтай байдаг. Магтаал, шүүмжлэл аль аль нь л ирдэг. Шүүмжлэлийг зөвөөр хүлээж аваад алдаагаа засдаг. Харин магтаалд илүү урам авч илүү сайн дуу гаргахын төлөө хичээж ажиллдаг. Гадуур явахад "Crush Bash явж байна. Хөөе” гээд л орилдог. Энэ бүхэнд нээлттэй, нөхөрсөг байхыг хичээдэг.
Сур: Уран бүтээлч хүн гэхээсээ илүү хамтлаг гэхийн давуу тал, гол утга нь юу вэ?
СB: Таван өөр үзэл бодолтой хүмүүс нийлж, нэг хүсэл мөрөөдөл зорилго тавьж, нэгэн зүг рүү гар гараасаа барин чиглэнэ гэдэг хамтлаг байхын гол утга учир гэж боддо. Ганцаараа байснаас тавуулаа аливаа асуудалд шийдвэр гаргахдаа ярилцаж байж үр дүнд хүрдэг. Хамтлаг гэдэг хамт байхдаа л лаг шүү дээ. /инээв/
Сур: Охид хөвгүүд маань чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй гээд л буруу зам руу хөтлөгдөх тохиолдол цөөнгүй байдаг. Үеийнхнийгээ дүгнэвэл...?
СB: Залуус маань чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй гээд заавал бааранд орох шаардлагагүй. Монголд тоотой хэдхэн чөлөөт цагаа өнгөрөөж болох газар байдаг. Үүнд залуус маань өөрсдөө ухаалаг хандах хэрэгтэй. Залуус бид л энэ бүхнийг бүтээх ёстой гэж боддог.
Сур: Танай хамтлагийн ойрын зорилго, хэтийн мөрөөдөл гэвэл...?
СB: Анхны цомгоо гаргахыг хүсч байна. Чанартай цомог гаргахын тулд сайн уран бүтээл хийх хэрэгтэй. Үүнд бас хугацаа шаардлагатай. Мөрөөдөл гэвэл тоглолтоо хийгээд, Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ гаргахыг хүсдэг.
Сур: Хамтлаг, дуучдын тоглолтонд орж байна уу?
СB: Үгүй ээ. "Nature sound” студийн 3, 4 тоглолт, "BE” брэндийн ойн тоглолтонд оролцож байсан.
Сур: Анхны тайз,тоглолт гэвэл...?
СB: "Nature sound” студийн төгсөлтйн тоглолтонд оролцож байсан.
Сур: Хэр шантарч байна. Хамтлагууд шантраад тарах тохолдол цөөнгүй байдаг шүү дээ?
СB: 2 жилийн хугацаанд шантрах үе байсан ч бэлтгэлээ хэзээ ч тасалж байгаагүй. Сэтгэлээр унасан нэгэндээ дэм өгч, урам хайрлаж , нэг хүн болохын төлөө маш их зүтгэсэн. Үүндээ ч хүрсэн гэж бодож байна.
Сур: Найз охидтой юу?
СB: Одоохондоо бүгдээрээ найз охидгүй байгаа. Яваандаа болох л байлгүй дээ.
Сур: Хайр гэж та нарын бодлоор...?
СB: Хайрыг их ариун гэгээн зүйл гэж боддог. Одоохондоо бид жинхэнэ хайртайгаа учраагүй болохоор тодорхойлж хэлэхэд хэцүү байна.
Сур: Анхны хайртайгаа учирсан уу?
СB: Учирч амжаагүй л явцгаана даа.
Сур: Ямар охид таалагддаг вэ?
СB: Даруухан, ухаалаг, цэвэрхэн охид таалагддаг.
Сур: Сүүлийн асуулт. 5 жилийн дараа "Crush Bash” хамтлаг ямар байх бол, төсөөлж байсан уу?
СB: Маш гоё асууот байна. Бид нар хэдэн жилийн дараа ямар байх бол гэж мөрөөдж ярих дуртай. 5 жилийн дараа хамтлаг яг энэ бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ тууштай хийгээд, Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд өрсөлдөхүйц сайн хамтлаг болсон байхыг үгүйсгэхгүй ээ.
Ярилцсан: Н. Ундаръяа