" Даяар Монгол " гэж нэрлэсэн хэсэг бүлэг бүдүүлэг залуучууд өөрсдийгөө германы нацистууд гэж нэрийдэн, Гитлерийн нацист туг далбааг ашиглан " Хятадуудыг үзэн яддаг" мөн "Монгол хүүхний үсийг хусаж байгаа бичлэг"- ээ BBC зэрэг хэд хэдэн гадаадын сувгуудад өгчээ. Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн нацистуудыг дуурайж арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг,эмэгтэйчүүдийн эрхэнд бүдүүлгээр халддаг гэдгээ сурталчилж байгаа нь гадаадын иргэдэд " Монголыг харанхуй, бүдүүлэг , соёлгүй " мэтээр харагдуулж , хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна. Хятадуудыг монголдоо үзэн ядаад явж болно, гэхдээ дэлхий нийтэд тэнэгээ гайхуулах хэрэг байсан ч юм уу ? үгүй юу?