Дэлхийн 120 сая бүсгүйчүүдийг нэгтгэж чадсан “Космополитан” сэтгүүлийн монгол хувилбарын шинэ дугаарын нүүрэнд анхны монгол бүсгүй гарлаа. Энэ хэн бэ гэвэл “Киви” хамтлагийн ахлагч, дуучин, СТА Д.Уламбаяр буюу Ука. Шаргал үсээрээ гоёдог Укагийн зураг хэвлэгдсэн “Космополитан” сэтгүүлийн энэ дугаарын баярыг эмэгтэйчүүдийн баяртай хамтатган өнгөрсөн 8-ний үдэш “Brix” шөнийн клубт “I love Cosmo” нэртэйгээр зохион байгуулсан байна. Саяхан хэвлэл мэдээллээр тарсан хэмээн яригдаад байсан “Киви” хамтлагийнхан энэ үдэш ая дуугаа өргөж, хамтлаг тараагүй гэдгийг батлах шиг болсон.