2011-03-10

Пүрэвсүрэнгийн ээлжит кино : “Амьдрал төсөл” удахгүй нээлтээ хийнэ


 Өмнө нь "Гоёлын даашинз", "Цасан охин" зэрэг олон кино, клипэнд тоглосон гол дүрд загвар өмсөгч, топ модель Пүрэвсүрэн “Амьдрал төсөл” хэмээх шинэ кинонд тоглож байгаа юм байна.
Монголын рок попын­хон дотроо чамгүй авь­яаслаг жүжигчид мөн дуу­чид гэдгээ харуулаад авсан хамтлаг бол “Guys”.Анх “Тавилан” хэмээх дэлгэцийн бүтээлээр кино ертөнцөд хөл тавьж байсан тэд хамтдаа нилээд хэдэн уран бүтээл хийгээд амжсан билээ. Гэсэн ч сүүлийн үед тэд хамтарч уран бүтээл хийх нь цөөрсөн.Харин тус хамтлагийн дуучин Төгсөө хэд хэдэн дэлгэцийн бүтээлийг бие даан хийсэн.Тэгвэл тус хамтлагийн ахлагч Д.Лхагваа яаж дутахав хэмээн “Амьдралын төсөл” нэртэй уран сайхны киног хийж байгаа ажээ. Энэхүү кинонд 25-30 насны залуусын өмнө тулгардаг хүндрэлүүд түү­нийг хэрхэн даван туулж амьдралаа босгохоор тэм­цэж байгаа тухай олон сургамжтай зүйлийг өгүүлэх ажээ.



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms