Үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг дуучин Д.Болд "Монгол поп” шинэ цомгоо танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр "LV" брэндээр гангарчээ.
Үргэлж л ямар нэгэн брэндийн нүдний шилээр гангарч явдаг тэрбээр энэ өдөр “Lоuis Vuittion”-ны шилээр гангарсан байв. Улаан өнгийн хүрээтэй түүний шилний гол хэсэгт нь байх шигтгээ нь үнэхээр тансаг бас чамин харагдаж байсан. Нүднийхээ шилтэй хослуулан “Lоuis Vuittion”-ны цүнхийг барьсан нь түүнийг чимж буй бас нэг зүйл нь. Залуусын үсний засалтыг тодорхойлж байдаг түүний үс засалт нь хүртэл брэнд гэж хэлэхэд болно.
Өөрийн хувийн үсчин болох Ууганаагаар энэхүү засалтаа хийлгэдэг ч өнөөдрийн хувьд өөрөө янзалсан гэсэн.
“Emporia Armania”-гийн хар өнгийн костьюм пиджакний хослол. Сүүлийн үеийн залуусын модийг тодорхойлсон буюу бие барьсан хослолынхоо дотор улаан өнгийн цамц өмссөн нь түүнийг улам дэгжин харагдуулж байсан юм.