Өнгөрсөн намар үзэгчдийн сар гаруй дэлгэцийн өмнө уяж, ёстой л “байлдан дагуулсан” Тусгай салаа олон ангит киноны 2-р анги нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киноны зураг авалтыг Төв аймгийн Сэргэлэн сумын 016-р анги болон шүхэрчний 084-р ангид авчээ.
Баян айлын эрх дураараа хүү Сүлдэд тохиолдсон явдлыг эхний ангидаа түлхүү харуулсан бол дараах ангидаа үзэгчдийн хайрыг татсан “Улаан туг”-Дэндэвийн адал явдлыг үзүүлэх гэнэ. Сүлд, Түвшин, Дэндэвээс гадна хоёр залуу нэмэгдснээр киноны үйл явдал өрнөх аж. Ялангуяа Батбаяр гэж эсрэг дүрийн залуугаас болж Дэндэвийн амьдрал нэлээд хэцүүдэх бололтой.
“Тусгай салаа-2″ нэг ангит уран сайхны кино энэ сарын 16-наас бүх кино театруудаар нээлтээ хийнэ.