Миний пүүз гээд л байдаг байсан залуу маань монголын урлагийн тогоонд багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Багагүй амжилт олсон залуу маань нэг хэсэг дуулахаа больно гэж сенсаци тарьсан хэдий ч эргэн урлагтайгаа зууралдаад үлдсэн билээ. Тун удахгүй ээлжит бие даасан цомог нь гарах сурагтай байсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан нэгэн дуу гаргасан байна. Сонсоод үзээрэй харин нөгөө дуу болох Бөртэй бүжин нь хайрын тухай дуу юм байна. Шинэ цомогт нь багтсан гэнэ лээ. Үгийг нь хавсаргав. За тэгээд одоо Цэцээ-гийнхээ шинэ цомгийг хүлээгээд л суугаад байдаг хэрэг дээ залуусаа...