Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ "дүр" орж ирсэн нь Азийн поп урсгалаар
уран бүтээлээ туурвидаг хамтлаг юм. Цовоо төрх, цоглог хэмнэлээр үеийнхээ
охидын сэтгэлийг булаагаад амжсан эдгээр таван залуугийн хүсэл мөрөөдөл бол
Монголдоо төдийгүй гадаад орны үзэгчдэд уран бүтээлээ хүргэх гэнэ.
Crush bash хамтлагийхан маань: "Хамтлаг гэдэг бол шинэ зүйлийг, шинэ стиль имижийг
эрэлхийлж гаргахаар хамтдаа хичээж байгаа бидний сэтгэл юм болов уу. Нэгэнт
урлагийн хүн болсон болохоор бид бие сэтгэлээ зориулна гэж бодож байна.
Бид мөрөөдөдлдөө хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх болно" хэмээн амласан юм. /UPTOWN сэтгүүл/