2011-03-18

Дуучин М.Нара өөрийгөө сайхан хүүхэн гэдгийг цаг үргэлж мэдэрдэг



Эрчүүдийн харцыг эрхгүй булааж хэл аманд багагүй өртдөг дуучин М.Нара хоолойны сайхнаар олны танил болж чадсан уу гэдэг асуултад хүн болгон эргэлзэх байх. Дуулахаас илүүтэйгээр гадаад үзэмж, зоримог шийдэмгий байдал нь түүнийг олны танил болоход их нөлөөлсөн ч гэж боддог олон хүн бий. Тэрээр гоо сайхны мэс засалд орсон гэдгээ ч нуудаггүй. Нара тийм ч гуалиг туранхай биш. Харин тэрээр хүний гадаад байдал, тарган туранхай байх хэнд ч хамаагүй. Энэ бол ичээд байх зүйл биш гэж үздэг. Мөн дуучин бүсгүй маань сүүлийн үед дэлгэрээд байгаа олон миссийн тэмцээнийг хараад ичдэг гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа загвар өмсөгчид л сайхан хүүхнүүд гэвэл үнэхээр гутамшигтай зүйл гэж хэлж байсан. Харин тэрээр цаг үргэлж өөрийгөө сайхан хүүхэн гэдгийг мэдэрдэг гэсэн шүү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms