2011-03-07

Болд "Монгол поп" цомгийн шинэ клипүүд цацагдаж байна

Дуучин Д.Болдын гаргасан “Монгол поп” цомог залуусыг байлдан дагуулж байна. Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ Монгол поп хэмээх урсгалыг гаргаж ирж буй дуучин Д.Болд цомогт багтсан бүх дуугаа клиптэй болгохоор ажиллаж байгаа юм. Өнгөрсөн сар шинийн баяраар түүний “Хоёр эрдэнэ” дууны клип үзэгчдийн хүртээл болсон. Үүнээс өмнө “Нам гүм дундаас” дууны клип нь үзэгчдэд хүрсэн юм. Харин тэгвэл саяхнаас Д.Болд “Манан” хэмээх дуундаа клип хийлгэн, телевизээр цацаж эхлээд байгаа юм. Харин түүний дараагийн клип нь “Хээрийн салхитай монгол аялгуу” хэмээх дууны клип байх гэнэ. Тэрбээр “Хээрийн салхитай аялгуу” дууныхаа клипийг “Hero” энтертайментаар хийлгэж байгаа бөгөөд ирэх сард телевизээр цацахаар төлөвлөжээ.


1. Хээрийн салхитай аялгуу 
2. Миний 2 эрдэнэ 
3. Манан 
4. Гоо амраг 
5. Талын салхи 
6. Амьдрал дуул гэнээ 
7. Их нүүдэл 
8. Ганцхан чамдаа 
9. Дөрвөн улирал 
10. Нам гүн дундаас








Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms